Гишүүд
1
ПРОФЕССОР
1
НАРИЙН БИЧИГ
12
ДОКТОР
9
МАГИСТР
3
СОЛИЛЦООНЫ ОЮУТАН
1
СУДЛААЧ ОЮУТАН
Тэтгэлэгт хөтөлбөр
Гадаад оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэтгэлэгийн талаарх мэдээллийг Олон Улсын Төвийн хаягаас хараарай.http://iuic.iwate-u.ac.jp/english/index.html Гадаад сурагчдад зориулсан мэдээлэл (Иватэ Их Сургуулийн Олон Улсын Төв)
Үйлдвэрлэл Дизайны Лабораторийн тухай
Манай лабораторийн онцлог нь Иватэ бүс нутгийн үйлдвэрүүдтэй хамтарсан судалгаа хийдэг. Бид жил бүр 10 гаруй аж ахуйн нэгж, хотын захиргаатай гэрээ байгуулж, хамтарсан судалгаа хийсэн. Оюутан сурагчидыг бид ажлын үндсэн арга барилд суралцуулж, практик хичээлд хамруулснаар, төгсөөд мэргэжлийн ажлын байранд орход бэлэн болгодог. Манай төгсөгчид төгсөөд дизайнер, бүтээгдэхүүн төлөвлөлтийн загвар зохион бүтээгч эсвэл бүтээгдэхүүн төлөвлөлтийн хэлтэст амжилттай ажиллаж байна. Түүгээр ч зогсохгүй ихэнх оюутнууд маань Хятад, Тайвань, Солонгос, Тайланд, Монгол болон бусад улс орнуудын аспирант эсвэл судлаач оюутнууд байдаг. Иватэгийн их сургууль нь Япон улсын их дээд сургуулиудын дунд (Магистрийн/Докторын Инженерчлэл) зэрэгтэй төгсөх боломжтой цөөхөн их сургуулийн нэг юм. Манай лабораторийн үндсэн судалгаанууд нь: загвар зохион бүтээх үйл явцад шинэ санааг дэмжих арга зүй, тавилга, модон тоглоом болон хэрэглээний судалгааг хослуулан ашиглах суурь судалгаа, сав баглаа боодлын дизайны судалгаа, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнийг экспортлох судалгаа зэрэг багтана. Бид онол болон практикийг давхар эзэмшүүлэхийг зоридог болно.
TA/RA
Судлаач оюутнуудад зориулсан судалгааны ажлын байр, TA (Багшийн туслах) болон RA (Туслах судлаач) зэрэг ажилд сурагчид сурах хугацаандаа ажилах боломжтой.
Япон хэлний сургалт
Магистр, Докторын оюутнууд англи хэлний хичээл болон япон хэлний хичээл авах боломжтой. Японы өдөр тутмын амьдралд болон лабораторийн бусад оюутнуудтай харилцахад япон хэлний мэдлэг хэрэгтэй.